Product care
Мишка зонка брендийн торгон бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэх вэ?
Эрт үеэс торгон эдлэл нь эрхэмсэг тансаг байдлын илэрхийлэл болсоор ирсэн ба олон зуун жилийн туршид энэ шинж чанараа алдалгүй өнөө цагтай золгожээ. Тиймээс хэрвээ та өөрт байгаа тэр тансаг зүйлсийг цэвэрлэхээр шийдсэн бол хуурай хими цэвэрлэгээ ашиглах, мэргэжлийн хүнээр арчлуулах нь хамгийн оновчтой шийдэл юм. Ингэснээр та тухайн бүтээгдэхүүний эдэлгээ, үнэт шинж чанарыг уртасгаад зогсохгүй өнгө тансаг байдлыг нь хэвээр хадгалах болно.
Уламжлалт хэв загвартай дээлийг цэвэрлэх цорын ганц арга бол хуурай хими цэвэрлэгээ. Уламжлалт дээл хувцас бол дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг материалуудыг ашиглаж бүтдэг тул үл ялиг жижиг толбыг ч маш нямбай цэвэрлэх хэрэгтэй. Mishka Zonka брендийн дээлнүүд нь олон янзын чимэглэл, гар ажиллагаатай байдаг тул гэрийн нөхцөлд гараар цэвэрлэх нь тухайн бүтээгдэхүүний чанарыг алдагдуулах, гэмтээх эрсдэлтэй байдаг.
Та манай брендээс худалдан авсан дээлийг өөрт хамгийн ойрт байрлах мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээний газарт аваачин цэвэрлүүлэх боломжтой ба бүтээгдэхүүний шинж чанар болон бусад шаардлагатай мэдээллийг 7707-8884 дугаарын утсаар холбогдон лавлана уу.
HOW TO CLEAN MISHKA ZONKA'S READY-TO-WEAR CLOTHES?
All our designs have product care label sewn inside along with spare buttons and ornament samples. Please follow the instruction written on the label for your garment care. Do not use strong chemical cleaners if you are cleaning at home. Always use gentle and natural laundry detergent to keep the fabric clean and soft, and also to prevent colour fading.
Think twice before washing your clothes. “Washing garments too often can actually cause damage to the fibres and hence decrease the lifespan.
Mishka Zonka брендийн өдөр тутмын хувцасыг хэрхэн цэвэрлэх вэ?
Манай брендийн бүх бүтээгдэхүүнүүд өөрийн арчилгааны зааврыг бичсэн шошготой очдог ба хувцас хэрэглэлийн дотор талд байрлуулан оёсон байдаг. Тус зааварчилгааны дагуу хувцас хэрэглэлийг арчлах бөгөөд гэрийн нөхцөлд арчлах үед хүчтэй химийн бодис ашиглахгүй, аль болох байгалийн гаралтай зөөлөн шинж чанартай цэвэрлэгч бодисуудыг ашиглах нь зүйтэй.
Бидний зүгээс хувцас хэрэглэлийг хуурай хими цэвэрлэгээг ашиглан цэвэрлэх нь хамгийн аюулгүй гэж үздэг бөгөөд хэрэв гэрийн нөхцөлд угаах гэж байгаа бол та дахин нэг нягтлан шалгаж нэмэлт тодруулах зүйлс байвал бидэнтэй холбогдон зөвлөгөөг авч байна уу.